Баян-Өлгий Эмпати Сургууль · 2026–2027

Элсэлтийн
Шалгалтын Журам

Сурагч элсүүлэх шалгалтын бүртгэл, зохион байгуулалт, агуулгын бүрэн мэдээлэл — 2026-2027 оны хичээлийн жил

Хуваарь
Үйл явцын дараалал
01
2026.01.23 — 04.17
Цахим бүртгэл

09:00 цагаас 17:00 цаг хүртэл. Бүртгэл хураамжгүй.

02
2026.04.18 · 10:00
Бичгийн шалгалт

Баян-Өлгий Эмпати сургуулийн байранд зохион байгуулагдана. Бүртгэлийн хуудас, сургуулийн тодорхойлолт авч ирнэ.

03
2026.04.18 · 19:00
1-р шатны дүн

Тэнцсэн сурагчдын кодыг сургуулийн Facebook хаягт байршуулна.

04
2026.04.19 · 10:00
Ярилцлага

Эцэг эх, хүүхдийн хамт зайлшгүй оролцоно. Баян-Өлгий Эмпати сургуулийн байранд.

Бүртгэлд шаардлагатай мэдээлэл
  • Одоо сурч байгаа анги, овог нэр
  • Регистрийн дугаар
  • Холбоо барих утасны дугаар
  • Бүртгэл хураамжгүй
  • Шалгалтын өдөр: бүртгэлийн хуудас (цээж зураг наасан байх)
  • Шалгалтын өдөр: суралцаж байгаа сургуулийн тодорхойлолт
Бүртгүүлэх →
Ярилцлагын зохион байгуулалт
  • Бичгийн шалгалтад тэнцсэн сурагч ярилцлагад орно
  • Эцэг эх, хүүхдийн хамт зайлшгүй оролцоно
  • Хүндэтгэн үзэх нөхцөлд асран хамгаалагч орж болно
  • Чиглүүлэгч багшийн шаардлага, зөвлөгөөг хүндэтгэнэ
  • Сургуулийн нэр хүндэд харилцааны зохисгүй байдал гаргахгүй байх
  • Санал гомдол үүсвэл сургууль бие даан шийдвэрлэнэ
Facebook хаяг →
Шалгалтын агуулга
6-р ангийн элсэлтийн шалгалт
ХичээлАсуултОнооХамрах сэдэв
Математик30 асуулт60 оноо5-р ангийн 1, 2, 3-р бүлгийн сэдвүүд
Сэтгэн бодох чадвар (IQ)10 асуулт20 онооЛогик сэтгэлгээ
Монгол хэл10 асуулт20 онооЭхийг уншиж ойлгох · Зөв бичих дүрэм · Үгийн утга тайлбарлах

Нийт 50 асуулт — 100 оноо. Асуулт тус бүр 2 оноотой. Шалгалтын дэгтэй танилцахыг хүсвэл энд дарна уу →

Дэг журам
Бичгийн шалгалтын үеэр баримтлах дэг
Шалгалтын материал нийт 50 асуулт, 100 оноо
Асуулт тус бүр 2 оноотой
Бүртгэлийн хуудас цээж зураг наасан байх шаардлагатай
Шалгалтын өдөр сургуулийн тодорхойлолт заавал авч ирнэ
Дүн зарлах цаг: шалгалтын өдрийн оройн 19:00
Дүнг бүртгэлийн кодоор Facebook-т байршуулна
Ярилцлага: шалгалтын дараагийн өдөр 10:00 цагт
Ярилцлагад эцэг эх, хүүхэд хамт зайлшгүй оролцоно
Хүндэтгэн үзэх нөхцөлд асран хамгаалагч орж болно
Аливаа санал гомдлыг сургууль бие даан шийдвэрлэнэ
Нэмэлт мэдээлэл
Холбоо барих & Материал
Холбоо барих
  • Элсэлттэй холбоотой асуух зүйлээ утсаар лавлана уу
  • Ажлын өдрүүдэд 10:00–16:00 цагийн хооронд
  • Facebook: buempathy

Утасны дугаар

99425561
Өмнөх оны материал
  • Элсэлтийн шалгалтын өмнөх онуудын материал, хариулттай танилцах боломжтой
  • Google Drive-д байршсан материалыг үнэгүй татаж авна уу
Материал үзэх →

Бүртгэл нээлттэй байна

2026.01.23 — 2026.04.17 · Бүртгэл хураамжгүй · 6-р ангид 2 бүлэг